MONGOLIAN ART COLLECTIONS

Европийн нэжгээд музейд хадгалагдан буй Австрийн цуглуулагч Ханз Ледерийн монголын угсаатан зүйн цуглуулга

Австрийн аялагч, судлаач Ханз Ледерийн (1843–1921) цуглуулга нь Европийн улс орнуудад хадгалагдан буй монголын угсаатан зүйн нэгэн томоохон цуглуулгын тоонд зүй ёсоор орох юм. Түүний цуглуулгаас 19-р зууны эхэн үеийн Монголын шашин соёлын өдөр тутмын ахуй байдлыг толидон харж чадах билээ. 1930-аад оны сүүлээр энэхүү шашин соёл ихээхэн дарагдан устгагджээ. Шашны зан үйл үйлдэхийг хориглосон тул шашны эд зүйлүүд устахын сацуу тэдгээрийг хэрэглэх хэрэглээ ч алга болсон байна.

Төслийн хүрээнд Европийн угсаатан судлалын хэд хэдэн музейд хадгалагдаж буй Ханз Ледерийн цуглуулгыг нэгтгэн бүртгэж судласан юм. Хээрийн судалгаагаар цуглуулагчийн тэмдэглэн үлдээсэн газар ус, сүм хийдийн мэдээллийг эдүгээн нэршил, байршилтай нь мөшгөн судалсан бөгөөд судалгааны явцад дуу, дүрс бичлэг үйлдэн баримталжуулж шүтээн газар нутаг, сүм хийдийн түүхийн талаар аман мэдээлэл тэмдэглэн авсан.

Уг төслийг Австрийн Шинжлэх Ухааны Академийн Соёлын Антропологийн Институт Музейн судалгаа хэмээх хөтөлбөрийн хүрээнд Вена хотын Угсаатан зүйн музейтэй хамтран хэрэгжүүлсэн бөгөөд төслийн удирдагчаар Др.Мариа-Катарина Лан ажилласан юм.

xürd
Mongolia
Weltmuseum Wien
© KHM mit MVK und ÖTM